Хүүхдийн баяраар хаана очих вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяраар хаана очих вэ?

Удахгүй болох хүүхдийн баяраар юу үзэхээр төлөвлөж байна, багачууд аа? Зургадугаар сарын 1-нд багачуудад зориулсан олон тоглолт, жүжигтэйг дуулгая.

МҮЭСТО:

-“Зургадугаар сард зочилсон өвлийн өвгөн” хүүхдийн шоу тоглолт болно. Тасалбар 6500 төгрөг.
-“Өнхрүүш” хүүхдийн дуут жүжгийг тоглоно.

Улсын драмын эрдмийн театрт:

-1,2-нд Г.Габбегийн “Үнсгэлжин”, Х.Андерсоны “Лусын дагина” жүжгийг тоглоно.

“АСА” циркт:

1, 2-нд “Гэрэлт ертөнц” циркийн жүжигчилсэн тоглолттой. Тасалбар хүүхэд 3000, том хүн 5000 төгрөг.

“UB Palace”-т:

1-нд “Sync”, “D-45” хамтлагийн хамтарсан “Чамд зориулъя” тоглолт болно.

Буянт Ухаа спорт цогцолборт:

-“Зургадугаар сарын 1” бэлэгнээс гарах big show болно. Шоунд Монголын рок попын хамтлаг, дуучид, алиалагчид оролцоно.

Хүүхэлдэйн театрт:

Их тайзнаа В.Хауфын “Том хамарт одой” багт жүжгийг, бага тайзнаа “Эвтэй дөрвөн амьтан” үлгэрийг тус тус тоглох нь ээ.
Хүүхдийн ордонд:
Дуучин Ж.Алтанцэцэгийн "Хүүхэд насны дурсамж" тоглолт 15.00 цагт болно. Тасалбар 3000 төгрөг.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж