Түймрээс урьдчилан сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Түймрээс урьдчилан сэргийлнэ

Нийслэлийн хэмжээнд энэ оны байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр удаагийн ой хээрийн түймэр гарч тухай шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Нийслэлийн Онцгой комиссын 2015 оны 01 тоот албан даалгавар “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” байлаа. Албан даалгаварын дагуу   хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагууд тодорхой ажлуудыг шат дараалан зохион байгуулахаар болжээ.

Тухайлбал нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, түймэр гарсан үед эхний ээлжинд шуурхай гарч, үүрэг гүйцэтгэх нийслэлийн Аврах анги, Аврах гал унтраах ангиудын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлж, түймэртэй тэмцэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах юм байна.

Мөн нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг 2015 оны гуравдугаар сар, есдүгээр саруудад тус тус зохион байгуулах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын эрх зүйн баримт бичгийг бичиж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахаар болсноо мэдээллээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж