Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.