Бяцхан охиндоо үлгэрийн гүнжийн нэр хайрласан дуучин бүсгүй гэр бүлийнхээ амьдралыг ихэд нууцалдаг. Арга ч үгүй биз. УИХ-ын гишүүн Д.Арвины дүү болох “Их өргөө” компанийн захирал залууг эхнэрээс нь салгаж суусан гэх хэл аманд орооцолдон байж амрагийн явдлаа амьдрал болгосон учраас өдгөө чимээгүйхэн байхыг илүүд үздэг болов уу. Харин түүний нүдний цөцгий мэт хайрлан, олны нүднээс нуух шахам авч явдаг Жасмин охин нь нэлээд том болжээ. Хөөрхөн шар охины эрх зан, дэгжин байдал нь эгээ л ээжийг нь санагдуулам юм билээ. Р.Номин-Эрдэнэ ч найз нөхөдтэйгээ уулзах, салхинд гарах үедээ охиноо дагуулж явах дуртай аж. “N shop”-ийнхоо барааг шинэчилж, өнгөтэй өөдтэй бүхнээр дүүргэхээр гадагшаа явахдаа ч дуучин бүсгүй хамгийн түрүүнд хүүхдийн хувцасны дэлгүүрийг зорьж, сүүлийн үеийн чамин загварын гоёлоос захиалдаг хообийтой болсон гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж: www.secret.mn