Таны үс засалт, будалтын талаар эрчүүд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Таны үс засалт, будалтын талаар эрчүүд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

Эрчүүд бүсгүй хүний юуг түрүүлж анзаардаг вэ?
Бид гудамжаар явж байсан 100 эрчүүдээс судалгаа авахад тэдний  81 % нь нүдийг нь, 19 % нь уруулыг нь гэж хариулжээ. Та эрчүүд  бүсгүйчүүдийн талаар ямар бодолтой байдаг талаар илүү ихийг мэдмээр байна уу?

Хар нүд. Зарим бүсгүйчүүд арай содон өнгөөр нүдээ будах дуртай байдаг ч эрчүүд хараар хүрээлсэн нүдийг илүүдл үздэг гэнэ. Учир нь  Smoky будалт нүдийг том болгож харагдуулдаг байна. Харин эрчүүд том нүдтэй бүсгүйд илүү татагддаг нь нууц биш юм.

Сормуус. Дэрвэгэр сормуустай бүсгүй эрчүүдийн анхаарлыг төвөггүй татдаг. Та олны дунд яг л тогос шиг харагдах болно. Хэрэв та урт сормуустай болох гэж хиймэл сормуус хийлгэх  талаар бодож байгаа бол танд гэж хэлэхэд эрчүүд хиймэл, дуураймал зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг хэлмээр байна. Тэдэнд таны жинхэнэ дүр төрхийг л харахыг хүсч байгаа нь лавтай.

Тохируулж будах нь чухал.
Хэтэрхий их эсвэл муу будалт ямар ч ашиггүй. Гэхдээ  зарим бүсгүйчүүдийн  хувьд огт будаагүй байснаас уруулаа өнгөлж, нүдээ хүрээлэх нь эрчүүдэд илүү таалагддаг. Охид нүүрэндээ жаахан анхаарал тавьж эхлэхэд  илүү ялдам болж ирдэг. Энэ бол гадаад төрхөндөө анхаарч байгаагын илэрхийлэл. Нүүр будах зайлшгүй дөрвөн алхам бол хөнгөхөн крем түрхэж, сормуусаа үл ялиг дэрвийлгэж, уруулаа өнгөлөөд хацартаа туяа оруулах.

Гайхалтай баримт. Саяхны нэг судалгаагаар эмэгтэйчүүд гоо сайхны ажиглалтын явцад  баруун зүүн тархиа аль алиныг нь ажиллуулдаг тул өчүүхэн жижиг өө сэвийг ч анддаггүй, харин эрчүүд ерөнхийд нь харж сайхан гэж дүгнэдэг нь зөвхөн баруун тархиа ашигладагтай холбоотой аж. Тиймээс охид бүсгүйчүүд ээ нарийн ширийн зүйлд тэгтлээ санаа зовох хэрэггүй. Бүсгүй хүн өөрөө гоо сайхан шүү дээ.

Ягаахан хацар. Өөр нэг судалгаагаар цусны даралт хөөрснөөс болж хацар ягаарах нь эрчүүдэд улам дур булаам харагддаг гэнэ.
Уруул. Уруулын будаг гуталтай адилхан. Учир нь охид үргэлж нэг өнгийн уруулын будаг хэрэглэхээс залхдаг. Нөгөө талаар  эрчүүд ямар өнгөөр  уруулаа будсанаас шалтгаалан  бүсгүйтэй  үнсэлцэх эсэхээ шийддэг байна. Эрчүүд ямар нэгэн содон эсвэл бараан өнгөөр будсан уруулыг таашаадаггүй гэж нүүр будагчид баталдаг. Тиймээс уруулын будгаа ямар нөхцөлд гэдгээс шалтгаалан хувцастайгаа зөв хослуулан хэрэглээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж