Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх Ихх аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртсэн билээ. Тэрбээр Ерөнхийлөгчөөс цол тэмдэг гардан авсныхаа дараа Чингисийн талбайд болсон хүндэтгэлийн ёслолд оролцов. Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран Их аваргад хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулжээ.
Тэд мөн их аваргыг дараагийн очих газарт нь хүргэх автобусыг Чингисийн талбайн баруун талд бэлдэж авчирсан байлаа. Их аварга Чингисийн талбайд болсон ёслолд оролцож үг хэлснийхээ дараа өөрт нь тусгайлан бэлтгэсэн улаан автобусанд ахмадууд болон баяр хүргэхээр ирсэн зочдын хамт суун, хүндэтгэлийн арга хэмжээ рүү явсан юм. Тэрбээр "Хотын автобус" нэвтрүүлгийн анхны зочноор оролцсон юм байна.
С.ОТГОН