Өрийн удирдлагын хуулийг хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Өрийн удирдлагын хуулийг хэлэлцсэнгүй

Төсвийн байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай  хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшиллоо. Учир нь хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн шийдвэр гараагүй байгаа тул ажлын хэсэг хуралдах боломжгүй болжээ. Иймээс МАН-ын бүлгийн шийдвэрийг гартал уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналыг Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гаргаснаар уг асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ингэснээр  Өрийн удирдлагын хууль хаврын чуулган  дамжих нь тодорхой болж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж