&#34Монголчууд их олон дурсгалт зүйлээ устгасан&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

&#34Монголчууд их олон дурсгалт зүйлээ устгасан&#34

 

Ноён Уул, Гацууртын ордын ашиглалтын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

 

-УИХ болон парламентийн түвшинд анхаарал татсан нэг асуудал болох Ноён уул, Гацууртын ордын ашиглалтын талаар та олон нийтэд мэдээлэл өгөхгүй юу ?

 

-Монголчууд бид эдийн засгийн хямралыг улс нийгмээрээ бүгдээрээ бүсээ чангалж байж даван туулах хэрэгтэй байна. Хэд хоногийн өмнө Босоо монгол бичгээ эргэж авч хэрэглэх эрхээ  авч байна. Энэ бол 1930 аад оны үед тухайн үеийн засаг барьж байсан МАХН комментэрний шахалтаар Монголчууд их олон дурсгалт зүйлээ устгасан байна үүний хамт босоо бичигээ халсан байдаг. 

 

Түүх бол өнөөдөр үнэнээрээ ялж байна. Монголчууд хэний ч зааваргүйгээр өөрсдөө  АН засаг барьж байх явцад бид үүнийг хийж чадлаа. Энэ бол их бахархалтай юм. Нөгөө талаар  түүхийн  зүйлээ их устгасан. Ноён уул”-ыг бол түүхийн үнэтэй дурсгалт зүйлтэй нь холбож хэлмээр байна.

 

2000 гаруй жилийн настай буддын шашны хөшөө дурсгалтай холбоотой хаданд сийлж хийсэн  Бамяны  хөшөө дурсгалт зүйл Афганистан  байдаг. Үүнийг Талибиуд  их буугаар буудан устгасан байдаг.

 

Тухайн үедээ соёлт хүн төрлөхтөн ихэд эсэргүүцэж үүнийг ахин давтахгүй байх ёстой гэж дэлхий нийтэд илэрхийлсэн байдаг. Өнөөдөр 2220 жилийн түүхтэй Хүннүгийн ихэс дээдсийн маань булш Ноён уулын бүс нутагт оршиж байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж