Сар шинийн босгон дээр албан байгууллагууд ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам өчигдөр ахмадуудаа хүлээж авчээ. Тус дүүргийн 32 хорооны төлөөлөл болох 320 ахмадыг хүлээн авсан уг уулзалтад “Соёмбо” кино театрт болсон байна. Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, дэд дарга М.Зундуйвадаа, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Төмөр, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга П.Галиндэв болон дүүргийн намын хорооны гишүүд, хороодын АН-ын дарга нар оролцсон юм.
М.ЗУЛ