Дизель түлшний хомсдол, үнийн өсөлтөөс шалгаалж том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч компаниуд өнөөдрөөс автобусныхаа дөнгөж 50 хувийг үйлчилгээнд гаргахад хүрчээ. Автобус компаниуд энэ сарын 26-нд үнээ нэмэх болсноо зарлаж, үйлчилгээнд гарах автобусны тоогоо 20-30 хувиар бууруулаад байсан юм. Маргааш Засгийн газрын хуралдаанаас гарах шийдвэрээс бүх зүйл шалтгаалах юм байна. Нийслэлд 26 компанийн 800 гаруй автобус 64 чиглэлд үйлчилгээ эрхэлдэг бол өнөөдрөөс 50 хувь нь сул зогсоод байна.
С.Отгон