Эрхүү мужид нэмэлт бензин шаардагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Эрхүү мужид нэмэлт бензин шаардагдаж байна

ОХУ-ын Эрхүү хотын Ангар орчмын бүсийн засаг захиргаа бүс нутгийн хотуудад үүсээд байгаа шатахууны хомсдлыг богино хугацаанд арилгахын тулд нэмэлт шатахуун авахаар болжээ. Өнгөрсөн баасан гаригаас АИ-92, АИ-95 болон АИ-98 шатахууныг худалдаагүй байна.
“Газпром-нефть” компаниас нэмж авах шатахуун ирэх даваа гаригаас ирэх бөгөөд ойрын өдрүүдэд 3,5 мянган тонн шатахуун авах бөгөөд өнөөдөр 400 тонн бензин авч байгаа юм.
Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев ойрын үед Роснефть компанийн удирдлагатай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Ангар орчмын бүс нутгийг шатахуунаар тогтмол хангах талаар ярилцах аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж