Өнгөрсөн баасан гаригийн зах зээлийн мэдээгээр ам.долларын ханш суларсан болон Ойрхи Дорнодод байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор нефтийн үнэ бага зэрэг өссөн тухай Ройтер агентлаг мэдээллээ.
Лондонгийн IСE биржид Brent Crude Oil маркийн баррель нефть 115,03 ам доллараар өслөө. Нью-Йоркийн NYMEХ биржид Light Sweet Crude Oil маркийн баррель нефть 100,59 ам доллараар өссөн байна.
Дэлхийн валютын ам.долларын курс АНУ-ын хэрэглээний зардлын сөрөг үзүүлэлтээс болж буурсан. Мөн Ойрхи Дорнодын болон Хойд Африкийн Египет, Тунис, Алжир, Сири зэрэг оронд ард олны бослого хөдөлгөөн, зэвсэгт мөргөлдөөнөөс болж байдал тогтворгүй байгаа билээ.
Н.Тунгалаг