НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2.17/ 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай, Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах эсэхийг шийдвэрлэнэ.
Д.ЖАРГАЛ