“Монгол газар” компанийг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

“Монгол газар” компанийг шүүх хурал болно

“Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард тогтоож дампуурлын гэх хэргийг үүсгэсэн. Ингээд тус компанийг татан буулгах эсвэл хөрөнгөжүүлэх эсэх асуудлыг шүүх анхан шатны хурал өнөөдөр тус шүүхэд  болох юм.

Шүүхэд нэхэмжлэгч компаниуд “Монгол газар” компаниас 480 орчим тэрбум төгрөгийн нэхэмжилсэн. Өнөөдрийн шүүх хурлаас тус компанийг татан буулган нэхэмжлэгчдийн хохирлыг барагдуулах эсвэл дахин хөрөнгөжүүлэх эсэхийг шийдэх юм.

Шүүх хурлын шийдвэрийг эргэн хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж