Батсүмбэрийн асрамжийн газарт өдгөө 120 ахмад настан асруулж байгаа ажээ. Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв буюу олны мэддэгээр Батсүмбэрийн асрамжийн газрыг анх 1925 онд байгуулж байжээ. Асрамжийн газрын барилга нь 1985 онд ашиглалтанд орсон бөгөөд жил ирэх тусам асруулахаар очих настнуудын тоо нэмэгдэж байгаа тул 3,6 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгыг барьж эхэлсэн байна. Мөн ахмадын сэргээн засах сувилалыг барьж байгуулахад 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ жил л гэхэд тус асрамжийн газарт 990 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Д.ЦЭЦ