Италийн Сери А лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Чезена”-гийн талбайд зочилж, 2:2-оор тэнцсэнээр хоёр оноо алдлаа. Ингэснээр 23 тойргийн дараах байдлаар 54 оноотой болж байгаа юм.
Тоглолтын 17 дахь минутад Журич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 27 дахь минутад Мората тэнцүүлсэн бол 33 дахь минутад Маркизио нэгийг нэмж, “Ювентус” тэргүүлж эхэлсэн. Гэвч 70 дахь минутад Бриенца гоол оруулснаар “Чезена” нэг оноо авлаа.
Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Рома” клуб талбай дээрээ “Парма”-г хүлээж авч, хуурай тэнцсэнээр тэргүүлэгч багтай оноогоор ойртох нэг боломжоо ашиглаж чадсангүй. Ингэснээр 47 оноотой болж, тэргүүлэгчээс 7 оноогоор хоцорсон хэвээр үлдлээ.
Бусад тоглолтын үр дүн
Женоа 5-2 Верона
Торино 1-1 Кальяри
Аталанта 1-4 Интер
Удинезе 0-1 Лацио
Кьево 2-1 Сампдория
Эх сурвалж: www.mminfo.mn