С.Жавхлан хар сүлд бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

С.Жавхлан хар сүлд бүтээнэ

МУГЖ С.Жавхлан Монгол түмний сүр хүч, эв нэгдлийг илэрхийлэх хар сүлдийг бүтээхээр болжээ. Энэхүү хар сүлдийг бүтээхийн тулд есөн аймгаас хар азарганы дэл цуглуулахаар мордсон гэнэ. Тодруулбал, тэрбээр  Дорнод аймгийн Баян-Уул суманд хүрэлцэн очиж, тус сумын хоёрдугаар багийн малчин Ж.Төмөрчулууны хар азарганы дэлийг залах ёслол хийжээ. С.Жавхлан гавьяатыг Баян-Уул сумынхан буриад үндэсний дээл хувцсаараа гоён, ходоог тэрэгтэйгээ угтан авчээ. Улмаар С.Жавхлан Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумыг зорьсон гэнэ.

 

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж