Оюутнуудад лекц уншлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Оюутнуудад лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манайд айлчилсан Швейцарийн Шууд ардчилал төвийн захирал, Цюрихийн их сургуулийн нийтийн
эрх зүйн профессор Др.Андреас Ауэр “Швейцарь Улсын шууд ардчилал, орон
нутгийн Шууд ардчиллын тогтолцоо” сэдвээр Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын Харилцааны сургууль дээр оюутнуудад лекц уншлаа.  

Лекцэнд тус сургуулийн захирал, МУИС-ийн оюутнууд хамрагдаж, шууд ардчилал, Швейцарь улсын ардчиллын түүх, улс төрийн системтэй холбоотой асуулт асууж, швейцарь профессороос хариулт авсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төсвийн байнгын хороотой хамтран Зохион байгуулсан “Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой
нэмэгдүүлэх нь” сэдэвт чуулганд илтгэл тавих болон монгол оюутнуудад
лекц уншихыг Др.Ауэрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хоёрдугаар сард Швейцарь улсад айлчлах үедээ санал болгосон нь ийнхүү биелсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж