Ли Ван Гуг Ерөнхий сайд болов

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Ли Ван Гуг Ерөнхий сайд болов

-БНСУ-ын Ерөнхий сайдаар Ли Ван Гуг томилогдлоо-

 

Ли Ван Гу

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхий сайдын суудалд эрх барих намын жигүүрийн улстөрч Ли Ван Гуг нэр дэшүүлсэн билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн даваа гаригийн /II.16/ хуралдаанаар Ли Ван Гуг ерөнхий сайдын суудалд баталсан байна.

 

Пак Кын Хе өмнө нь ерөнхий сайдын суудалд хоёр ч хүнийг нэр дэвшүүлсэн боловч хууль бус хэргүүд нь сөхөгдсөнөөр нэрээ эргүүлэн татацгаасан юм. Үүний дараа өнгөрсөн зургадугаар сард Пак Кын Хе ерөнхий сайд Чон Хон Воныг орыг залгах нэгэн гарч иртэл албан тушаалд нь үлдээхээр шийдвэрлэсэн аж. Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын суудал өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Чон Хон Вон “Севол” гатлага онгоцны осолд хариуцлага хүлээн огцорсон юм.

 

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд далайд осолдож, живснээс 300 орчим хүн амь үрэгдсэн билээ. Гатлага онгоцонд 470 гаруй хүн зорчиж явсны 350 орчим нь Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны сурагчид байсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж