Шварценеггер шоронд хоригдож магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Шварценеггер шоронд хоригдож магадгүй

Сүүлийн
үед гэр бүлээсээ салж, хэвлэл мэдээллийн шуугианы сэдэв болоод байгаа
Арнольд Шварценеггер дахин асуудалтай тулгараад байна. Тэрбээр эхнэр
Шрайвер, U2 хамтлагийн ахлагч Бонотой хамт Беверли-Хиллзийн нэгэн
ресторанд ярилцаж суугааг нэгэн папарацци зурагчин хальсанд буулгасан
байна. Магадгүй тэд гэр бүл салалтын тухай ярилцсан байж болох юм.   
Арнольд
Шварценеггер төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан хэргээр эрүүгийн
хариуцлагад татагдаж магадгүй болоод байна. Ерөнхий прокурор энэ хэргийг
судалж байгаа бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг авч байгаа юм.

Sacramento
Hyatt Regency зочид буудлын цагдаа байсан Уильям Тейлор хэлэхдээ мужийн
амбан Захирагч асан цагдаагийн эргүүлүүдийг охид бүсгүйчүүдийг өөрийнх
нь өрөөнд авчрахад туслуулдаг байсан гэжээ. Бүсгүйчүүдийг эргүүлүүд
буудлын ажилчдын хаалгаар оруулж гаргадаг байсан гэнэ. Тейлорын
мэдэгдсэнээр гурван удаа албаны хүмүүс шаргал үстэй 18-25 насны
бүсгүйчүүдтэй ирсэн бөгөөд тэд буудалд хоёроос дөрвөн цаг байсан ажээ.
Цагдаа нар бүгд халагдахаас айж чимээгүй өнгөрдөг байсан гэж тэр нэмж
хэлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж