Эмэгтэй хүний давуу талаа ашиглан “од” болсон хөтлөгч Зулаа сүүлийн үед нам гүмхэн амьдралыг эрхэмлэх болсон байна. Нэгэн цагт “Мөнгөтэй хүнд сайхан хүүхэн хэрэгтэй, сайхан хүүхэнд мөнгө хэрэгтэй” хэмээн ярьж шүүмжлэлд үзэсгэлэнт бүсгүй Б.Мөнхзул шоу цэнгээн, олны хөлийн газраас зугатах болсон нь учиртай аж. Тэрбээр Зулаа Higt Bridge LLC компаний захирлаар ажилладаг бөгөөд тун удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ. Хөтлөгч бүсгүй маань заяаны ханьтайгаа учирсандаа тун ч баяртай байгаа бөгөөд нэрийг нь ихэд нууцалж буйг ойр дотныхон нь ярьж байна.
М.ЯЛАЛТ