
Арнольд Шварценеггер төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан хэргээр эрүүгийн хариуцлагад татагдаж магадгүй болоод байна. Ерөнхий прокурор энэ хэргийг судалж байгаа бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг авч байгаа юм.
Sacramento Hyatt Regency зочид буудлын цагдаа байсан Уильям Тейлор хэлэхдээ мужийн амбан Захирагч асан цагдаагийн эргүүлүүдийг охид бүсгүйчүүдийг өөрийнх нь өрөөнд авчрахад туслуулдаг байсан гэжээ. Бүсгүйчүүдийг эргүүлүүд буудлын ажилчдын хаалгаар оруулж гаргадаг байсан гэнэ. Тейлорын мэдэгдсэнээр гурван удаа албаны хүмүүс шаргал үстэй 18-25 насны бүсгүйчүүдтэй ирсэн бөгөөд тэд буудалд хоёроос дөрвөн цаг байсан ажээ. Цагдаа нар бүгд халагдахаас айж чимээгүй өнгөрдөг байсан гэж тэр нэмж хэлсэн байна.
Н.Тунгалаг