Нийслэлийн хамгийн өндөр настан 109 настай

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хамгийн өндөр настан 109 настай

Монгол Улсад 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 ба түүнээс дээш настай 120 ахмад буурай энх тунх амьдарч байна. Өндөр настнуудыг амьдран суугаа засаг захиргааны харьяаллаар авч үзвэл Нийслэл хотод 50, Баян-Өлгий аймагт 11, Өвөрхангай аймагт 8, Хөвсгөл, Баянхонгор аймаг тус бүр 7, Архангай аймагт 6, Хэнтий, Төв, Дундговь аймаг тус бүр 5, Өмнөговь, Завхан, Дархан-Уул, Орхон, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймагт 1-3 өндөр настан амьдарч байна. Өндөр настнуудыг насаар нь авч үзвэл 100 болон 101 настай 57 ахмад, 102 настай 18 ахмад, 103 настай 18 ахмад, 104 настай 13 ахмад, 105 настай 3 ахмад, 106 настай 4 ахмад, 107 настай 2 ахмад, 108 настай 4 ахмад, 109 настай 1 ахмад байгаа аж. Ахмадуудын 18 нь буюу 15.0 хувь нь эрэгтэйчүүд, 102 нь буюу 85.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Өндөр настнуудын хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны  иргэн 109 настай Лувсан овогтой Данзан гуай юм.

 М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж