“Ижий гөрөөс” гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

“Ижий гөрөөс” гранпри хүртлээ

Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2014” наадам энэ сарын 15-нд буюу өчигдөр СТӨ-нд болж өндөрлөлөө. 28 дахь жилтэйгээ золгож буй тус наадамд ая зохиогч хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөн байна. б Харин тэднээс МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, Яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу олны талархлыг хүлээж, тэргүүн эзэлжээ. Уг дууг залуу дуучин Н.Дашдэмбэрэл дуулж, олныг баясгасан байна.

М.ЯЛАЛТ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж