16 настай террорист охин 16 хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

16 настай террорист охин 16 хүнийг хөнөөв

Фото: Pius Utomi Ekpei / AFP

 

Террорист амиа золиослогч бүсгүйн  ням гаригт үйлдсэн аллагын улмаас  Нигерийн 16 хүн амь үрэгдэж, 30 хүн шархадсан байна. Нигерийн Йобе мужийн засаг захиргааны төв Даматуру хотын автобусын буудал дээр уг аллага болжээ.

 

Гэрч нарын яриагаар, амиа золиосон бүсгүй 16 орчим настай байжээ. Амь үрэгдэгсдийн ихэнх нь жижиглэнгийн наймаа хийдэг, мөн гуйлга гуйдаг хүүхдүүд байсан гэнэ.

 

Аллагынщг өнгөрсөн онд 10 хүнийг хөнөөсөн “Боко Харам” бүлэглэл зохион байгуулсан байж магадгүй гэнэ. Өнгөрсөн оноос исламын хэт даврагчид хижаб дотроо тэсрэх төхөөрөмжийг нууж болох өсвөрийн насны охидыг амиа золиослогч болгон ашиглах нь ихэссэн гэж Associated Press агентлаг онцолжээ.

 

“Боко Харам” бүлэглэл нь барууны боловсролыг эсэргүүцдэг, хяналтын нутагтаа  шариатын гэх исламын хууль тогтоохын төлөө тэмцдэг террорист байгууллага юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж