21 хүнийг нэгэн зэрэг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

21 хүнийг нэгэн зэрэг цаазалжээ

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Египетийн христийн шашинт 21 хүнийг Ливийн нутагт цаазалжээ. Египетийн 21 ажилчин өнгөрсөн арванхоёр, нэгдүгээр саруудад Ливийн өмнөд хэсгийн Сирт хотоос исламын хэт даврагчдад барьцаалагдсан аж. “Исламын улс” бүлэглэл тэднийг шашин шүтлэг, итгэл үнэмшлийнх нь төлөө цаазалсан байна.

 

Үүний дараа Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси улс орон даяар долоо хоногийн гашуудал зарлаж, исламын хэт даврагчдад тохирох хариуг нь өгөхөө амлажээ. Абдель Фаттах ас-Сиси “Исламын улс” бүлэглэлийг өрөвдөх сэтгэлгүй алуурчид хэмээсэн байна. Түүнчлэн тэрээр Египетийн иргэдийг Ливид зорчихыг бүрэн хоригложээ. Египетийн олон мянган иргэн Ливид ажил хайн очдог аж.

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл сүүлийн үед Ливид хэд хэдэн халдлага, дайралт хийгээд байна. Ливи улсад экс удирдагч, хурандаа Муаммар Каддафиг суудлаас буулгаснаас хойш улстөрийн тогтвортой байдлыг дахин тогтоож чадаагүй байгаа юм. 2011 оны хувьсгалаас хойш засгийн эрхийн төлөөх тэмцлмйн үр дүнд Ливи нь  Триполи, Тобрук хот болон Бенгази гэсэн гурван хэсэг хуваагдаад байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж