Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын хүрээнд 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжих байсан боловч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь зохих журам, зааварт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлаагүй, мөн төлбөр тооцооны системдээ шинэчилсэн горимын тохиргоог хийгээгүйн улмаас өнөөдөр буюу 2015 оны 2-р сарын 16-ны өдөр МХБ-ээр арилжаа явагдах боломжгүй боллоо.
Уг Хорооны тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монголын Хөрөнгийн биржийн зүгээс бүх бэлтгэл хангагдсан байлаа. Ийнхүү өнөөдрийн арилжаа явагдахгүй болсонтой холбоотойгоор үнэт цаасны зах зээлд оролцогчдоос Монголын хөрөнгийн бирж уйчлалт гуйжээ.
М.ЯЛАЛТ