Цагаан сараар хэд хоног амрах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Цагаан сараар хэд хоног амрах вэ?

Монголчууд энэ долоо хоногт “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлнэ.

Сар шинийн баяраар хэд хоног амрах талаар сонирхсон иргэд цөөнгүй байна.

УИХ-аас 2013 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд өөрчлөлт оруулснаар сар шинийн баяраар гурав хоног амардаг болсон тухай мэдээллийг онцлон хүргэж байна.

Энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 19-ний пүрэв гаригт тохиож буй. Тиймээс нийтийн амралт хоёрдугаар сарын 19-22-нд үргэлжилж, 23-ны даваа гаригт ажил, сургууль цуглах ажээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж