Насанд хүрээгүй охины амь насыг санаатай хохироосон хэрэгт яллагдагчаар татагдаж анхан болон давж заалдах шатны шүүхээс 17-20 жилийн ял сонссон Ө.Хэрлэнчимэг нар, Ж.Очбадрах нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчийн гомдлын дагуу Дээд шүүх ирэх сарын 2-нд хянан хэлэлцэхээр болжээ. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч нэгдүгээр сарын 20-нд Ө.Хэрлэнчимэг Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамруулсан билээ. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болсон юм.
С.Отгон