Шинэчилсэн цагийн хуваарийг өнөөдрөөс мөрдөв

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн цагийн хуваарийг өнөөдрөөс мөрдөв

Нийслэлийн удирдлагууд “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамж гаргасан юм. Энэ захирамж өнөөдрөөс хэрэгжиж байна. Уг захирамжид . Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07.40 цаг, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08.30 минут байхаар өөрчлөлт оруулсан. Мөн төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу найман цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарж байхаар шийдвэрлэсэн юм.

 О.САР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж