Өнөөдөр хүн бүрийн амны уншлага болоод буй нэг нэр бол Зак Лавине хэмээх 19 хөн настай хүүгийн нэр. Тэртээ 2000 онд Винс Картерын тамгалсан "Бүх одод"-ын тоглолтын Slam Dunk-ийн төрөлд өөрийн нэрийг Винсанитэй дүйцэхүйц хэмжээнд аваачсан нь энэ жилийн оддын цугларалтын нэгэн шигтгээ нь байж чадлаа. Түүний гүйцэтгэсэн эхний 2 үзүүлбэр бүх дэлхийн сагсан бөмбөг сонирхогчдын зүрхэнд цус хуруулж, нүдэнд нь чимэг нэмсэн гэхэд хилсдэхгүй биз.

Тэгвэл дайны хажуугаар дажин гэгчээр энэ хүүг өдгөө цагийн домогт тоглогч Лос Анжэлэс Лэйкерс багийн хамгаалагч Коби Брайнттай замналынх нь зарим нэг шинж тэмдэгүүдээр адилгасан баримтуудын талаар энд тэндгүй ярилцах боллоо. Яг ямар зүйл вэ? гэхээр маш энгийн бөгөөд нэгийг бодуулж хоёрыг санагдуулах мэт л фактууд байх аж.
Коби Брайнт тэртээ 1996 оны түүхэн драфтын 13 дахь сонголтоор NBA-д элсэж байсан бол Зак Лавине мөн нь түүхэнд үлдэх драфт хэмээн үнэлэгдсэн драфтын 13 дахь сонголт юм. Түүний зүүж буй 8 дугаар нь Коби Брайнтын анх зүүж байсан 8 дугаар бөгөөд Зак Лавине хүүхэд байхдаа Майкл Жорданы "Space Jam" кинонд дурлаж сагсан бөмбөгт хорхойсч өөртөө нь адилтгагдаж буй Коби Брайнтын тоглолтыг үзэж, өөрийг нь биширч шүтэж өссөн аж.
Зарим нэг зүйлсийг анзаарсан бол түүний нэр болох "Zach" – нь 4 үсэгтэй овог "Lavine" нь 6 үсэгтэй харин "Kobe" гэхэд 4 үсэг "Bryant" гэхэд мөн л 6 үсэг орох нь бүр сонирхол татах мэт. Зарим нэг зүйлсийг эргэн сануулвал Коби Брайнт өөрийн замналаа Лэйкерсийн сэлгээнээс эхлүүлж 7,6 оноог 41%-ийн авч байсан бол Зак Лавине Кобитой адил 41%-ийн гүйцэтгэлээр 7,6 оноог Чононуудын сэлгээнээс авч байна. Мөн тэдний нэг тоглолтонд амжилтай болгож буй 3-ын шидэлтийн дундаж болон чөлөөт шидэлтийн хувь бараг л адилхан.
Тэдний рүүкий улиралдаа NBA-д өөрийн нэрийг зарлаж байсан түүх нь мөн л адилхан байх бөгөөд Коби Брайнт 18 насандаа "Slam Dunk"-ийн хамгийн залуу аваргаар нэрлэгдэж байсан бол Зак Лавине өнөөдөр 19 насандаа Дэлхий нийтэд өөрийн нэрийг тунхаглаж чадлаа. Тэр өнөөдөр Майкл Жорданы Space Jam өмсгөл Коби Брайнтын шинэ пүүз болох Kobe 10 пүүзтэй талбай "Slam Dunk"-д өөрийн нэрийг тамгалсаан.
Тэр магадгүй өдгөө цагийн домогт тоглогчийн замналтай төстэй замналаар өөрийн замналаа үргэлжлүүлж болох юм.
Эх сурвалж: www.mminfo.mn