Афганы цагдаагийн генерал амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Афганы цагдаагийн генерал амиа алдлаа

Афганистаны цагдаагийн генерал амиа золиослогчийн бөмбөгт өртөн амиа алдлаа. Афганистаны хойд зүгийн Тахар мужийн цагдаагийн хэлтсийн дарга генерал Мохаммед Даудын хамт зургаан хүн амь үрэгдсэний дотор гадаадын иргэн, тодруулбал, Германы гурван цэрэг байсан гэсэн мэдээллийг өгөөд байна. Тажиктай хиллэдэг Тахир мужийн төр захиргааны байранд Афганы цагдаагийнхан цугларан хуралдаж байжээ. Афганы хойд хэсгийг харьцангуй нам тайван газар гэж үздэг. Уулзалтад Германы генерал Маркус Кнайп байсан бөгөөд НАТО-гийн төлөөлөгчийн мэдээлснээр тэрбээр хөнгөн шархаджээ.

Афганы генерал Мохаммед Дауд өмнө нь Мансууруулах бодистой тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж