Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өчигдөр /2015-02-14/ эхэллээ.
Сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" барилдааны салхийг Таравлин хийдийн нэрэмжит сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан хагалав. Барилдаанд Өвөрхангайн Х.Энхчулуун, С.Төмөрбаатар, Б.Мөнх-Өрнөх, Архангайн Г.Биндэръяа, Завханы Д.Батхүрэл, Увснуурын Н.Ширчинхүү, Б.Алтангэрэл, Хантайширын Г.Батмөнх, Дарханы С.Очирбат, Хөвсгөлийн Г.Балжинням, Таванханы Х.Жанболат нарын шилдэг сумын заануудаар магнайлуулсан сумын цолтой болон залуу 448 бөх зодоглолоо.
Түрүү бөхөөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, "Цайдам-Ургац" компанийн бөх, сумын заан С.Очирбат тодорч, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, сумын заан Х.Энхчулуун үзүүрлэлээ.
БАРИЛДААНЫ ДҮЙЗ
Тавын даваа
- Х.Энхчулуун с.з ИМХ – Ш.Очирбат с.з Завхан
- Г.Биндэръяа с.з Б.Билэгт – Д.Балжинням с.з Ховд
- Д.Батхүрэл с.з Завхан– Б.Батбаяр с.з Ховд
- Н.Ширчинхүү с.з Увс – Б.Баянмөнх с.з Увс
- Б.Алтангэрэл с.з Сүрлэг-Уулс – Б.Баттүвшин с.з Хөвсгөл
- Г.Батмөнх с.з Хантайшир – С.Майнбаяр с.з Б.Билэгт
- С.Очирбат с.з Цайдам-Ургац – Д.Лхагвадорж с.з ОБЕГ
- Г.Балжинням с.з Хөвсгөл – Б.Одхүү с.з Төв
- С.Оргилбаатар с.з Таванхан – Р.Бэхбат с.з Б.Билэгт
- Н.Даваадорж с.з ИМХ – М.Батнасан с.з Төв
- Э.Ариунбуян с.з ТХАД – О.Түмэн с.з Увс
- Я.Бумбаяр с.з АВДС – Б.Мөнх-Эрдэнэ с.з Увс
- О.Бат-Эрдэнэ с.з ИМХ – Э.Ширнэн с.з Хөвсгөл
- Б.Чинбат с.з Б.Билэгт – Д.Цэрэнтогтох с.з Ихбогд
Зургаагийн даваа
- Х.Энхчулуун с.з ИМХ – М.Батнасан с.з Төв
- Д.Батхүрэл с.з Завхан – Б.Баянмөнх с.з Увс
- Б.Алтангэрэл с.з Сүрлэг-Уулс – Я.Бумбаяр с.з АВДС
- Г.Батмөнх с.з Хантайшир – Г.Балжинням с.з Хөвсгөл
- С.Очирбат с.з Цайдам-Ургац – Д.Балжинням с.з Ховд
- С.Оргилбаатар с.з Таванхан – Д.Цэрэнтогтох с.з Ихбогд
- Э.Ариунбуян с.з ТХАД – О.Бат-Эрдэнэ с.з ИМХ
Долоогийн даваа
- Х.Энхчулуун с.з ИМХ – гоц мөргөсөн
- Б.Алтангэрэл с.з Сүрлэг-Уулс – Д.Цэрэнтогтох с.з Ихбогд
- Г.Батмөнх с.з Хантайшир – Б.Баянмөнх с.з Увс
- С.Очирбат с.з Цайдам-Ургац – Э.Ариунбуян с.з ТХАД
Наймын даваа
- Х.Энхчулуун с.з ИМХ – Г.Батмөнх с.з Хантайшир
- С.Очирбат с.з Цайдам-Ургац – Д.Цэрэнтогтох с.з Ихбогд
Есийн даваа
- Х.Энхчулуун с.з ИМХ /үзүүрлэсэн/ – С.Очирбат с.з Цайдам-Ургац /түрүүлсэн/
Эх сурвалж: www.undesniibukh.mn