Хакүхо өнөөдөр Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.15-нд нийтлэгдсэн

Хакүхо өнөөдөр Монголд ирнэ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр үдээс хойш Улаанбаатарт буух ажээ. 

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, 33 дахь түрүү хүртсэнээсээ хойш тэрбээр анхны удаа эх орноо зорин ирж байгаа юм. Тиймээс Хакүхог дэмжигчид "Чингис хаан" нисэх онгоцны буудалд түүнийг тосохоор цуглаж байгаа гэнэ.Их аварга өнөөдөр 16.20 цагийн үед ирэх юм байна.

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх хамгийн дээд амжилтын эзэн болоод буй Их аварга Хакүхо М.Даваажаргал сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг "Бөхийн өргөө"-нд саатаж үзэх бодолтой байгаа гэнэ. Энэ удаа их аварга сар шинийн өдрүүдэд Монголдоо байж амжихгүй бөгөөд битүүнд Япон руу буцаж нисэх юм байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж