Гадаадад шигшээ багийн хувцас өмсөхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2015.02.15-нд нийтлэгдсэн

Гадаадад шигшээ багийн хувцас өмсөхийг хориглов

Японы жүдочдыг гадаадад шигшээ багийнхаа хувцастайгаар гудамжинд явахыг хатуу хоригложээ. “Исламын улс” бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалж хөнөөсөн төдийгүй цаашид ч япончуудыг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн тул ийм хориг тавьсан байна. Мөн япон тамирчдыг гадаадад ганцаараа явахыг ч хориглоод байгаа гэнэ. Японы жүдочид зөвхөн спортын ордон дотор л шигшээ багийнхаа хувцастай явж болох юм байна. Хэдхэн хоногийн дараагаар Японы эмэгтэй жүдогийн шигшээ багийнхан Австралийг, эрэгтэй жүдогийн шигшээ багийнхан Италийг зорих ажээ.

Японы жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Косэи Иноуэгийн мэдэгдэж буйгаар бол Марокко, Кувейтэд болох олон улсын тэмцээнд шигшээ багийнхан нь оролцохгүй ч байж магадгүй гэнэ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж