Эрдэмтэд Антарктидийн нууцыг тайлав

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд Антарктидийн нууцыг тайлав

Антарктид тивийн мөсөн цөл болсон учир нь далайн усны эргэлтийн өөрчлөлт байсан тухай Science сэтгүүлд бичсэн нийтлэлд тайлбарласан. Өнгөрсөн үед ургамал амьтнаар баялаг байсан энэ тив 33 сая жилийн өмнөөс зузаан мөсөн бүрхүүлээр хучигдсан ажээ.

АНУ-ын Ренсселерийн нэрэмжит Политехникийн Дээд Сургуулийн эрдэмтэд антарктидийн туйлын тойрог хэлбэртэй усны урсгал тивд очоод түгжигдсэнээс ийм байдал 23-28 сая жилийн өмнөөс үүссэн гэж судалгааны үр дүнд тайлбарлалаа. Мөстлөг үүсэх үеийн туйлын тойрог хэлбэртэй урсгалын усны хэм нь экваторын эрэг хавийн усны хэмээс хоёр дахин бага байсан. Туйлын тойрог хэлбэртэй урсгал нь туйл орчмын өмнөд Атлантын дулаан усны урсгалыг тивд очиход саад болдог байна. Өнгөрсөн үеийн цаг агаарын нөхцөл байдлыг судлах нь одоогийн цаг агаарын өөрчлөлт манай гаригт хэрхэн нөлөөлөхийг мэдэхэд ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж