Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
2015 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 12-17 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голынсав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 5-7 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг79 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, зүүн хэсгээр 6-11 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй.Салхи баруунаас хойноос эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn