Фото: Рамиль Ситдиков / РИА Новости
Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн мэдлийн Roshen чихрийн корпораци 2014 онд ашгаа ес дахин нэмэгдүүлж 34,8 сая гривен (ойролцоогоор 1,4 сая доллар) хүргэжээ. Үүнийг Үнэт цаас ба хөрөнгийн биржийн үндэсний комиссийн мэдээ гэрчилж байна.
Гэтэл компанийн мэдээгээр, түүний хөрөнгийн хэмжээ 4%-иар буун 784,3 сая гривен (31,3 сая доллар) болсон байна. Үйлдвэрийн хувиарлагдаагүй ашиг жилийн төгсгөл рүү 341,4 сая гривен (13,6 сая доллар) болсон байлаа. Бусад хувь хүн компаниудын зүгээс авах дебиторын гэх өрийн хэмжээ нь 27 хувиар нэмэгдэн 67,52 сая гривен (2,7 сая доллар) хүртэл өсчээ.
Roshen нь Украины чихрийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд өөртөө Киевын, Мариполийн (Донецк), Кременчугийн (Полтав муж), Винницкийн хоёр үйлдвэрүүд ба сүү, тосны “Бершадьмолоко” комбинат , Литиний малын завод (хоюулаа Винницк мужийнх), Липецкийн “Рошен” фабрик (Орос), Клайпедийн чихрийн үйлдвэр (Литва) зэргийг багтаадаг.
Корпораци нь шоколадны ба желе чихэр, карамель, шокалад, чигнэмэг, вафли, бисквитийн ороомог, бялуу зэргийн 320 орчим төрлийн чихрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж жилдээ 450 мянган тонн бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлдэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР