АНУ-ын Атланта
хотын олон улсын нисэх буудалд өчигдөр Delta онгоц газардах үед нэг хөдөлгүүр нь шатсан тухай Fox
5 News мэдээллээ. Онгоцонд 43
зорчигч, багийн таван гишүүн
байсан аж.
Ослыг харсан
хүмүүсийн хэлснээр онгоцноос гал маналзаж, утаа суунаглаж байсан гэнэ. Зорчигчид болон багийн
гишүүд ослын буултаар буусан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.
Гал сөнөөгчид
онгоц буусан газарт ажилласаар байгаа юм. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар
тормозны хэт халалтаас гарсан байж магадгүй гэж тодорхойлсон бөгөөд онгоцны
техникийн нарийвчилсан үзлэгийг үргэлжлүүлж байна.
Н.Тунгалаг