Фото: Andrew Burton / Getty Images North America / AFP
Галифакс хотод хувилгаан Валентины өдрөөр гэмгүй иргэдийг буудан хөнөөх гэсэн террорыг таслан зогсоож чадлаа гэж Канадын цагдаагийнхан мэдээлэв хэмээн Reuters дамжуулжээ.
Хууль хяналтынхны мэдээлснээр, гэмт хэрэгт наад зах нь хоёр хүн оролцсон байна. Тэдний нэг нь Шинэ Шотланд мужийн Тимберли хотын 19 настай залуу, нөгөө нь АНУ-ын Иллинойс мужийн Женива хотын 23 настай эмэгтэй байв.
Энэ хоёр хүн галт зэвсэг хэрэглэх эрхтэй байсан бөгөөд хувилгааны өдрөөр олон нийтийн газар очин хүмүүсийг буудсаны дараа амиа егүүтгэх төлөвлөгөөтэй байсан гэнэ. Хэрэг үйлдэх болсон шалтгааны талаар цагдаагийнхан ярьсангүй.
Тэднээс гадна энэ хэрэгт 17 болон 20 настай эрэгтэй оролцох гэж байсан сэжиг цагдаа нарт байгаа гэнэ. 19 настай эрэгтэй нь гэртээ нас барсан байсныг баасан гаригт олжээ. 20 настай эрэгтэй, 23 настай эмэгтэйг Галифаксийн онгоцны буудалд саатуулсан байлаа. 17 настай залууг нь өөр газраас баривчилжээ. Цагдаа нар энэ хэрэгт хамаатай гэх бүх хүмүүсийг илрүлж баривчилсан гэж үзэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР