Өмнөговь аймгийн соёлын өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн соёлын өдрүүд эхэллээ

Улаанбаатар хотод 25 жилийн Өмнөговь аймгийн соёлын өдрүүдийг зохион байгуулж эхэллээ. Соёлын өдрүүд өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд “Говь фестиваль-2011” үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Үзэсгэлэнд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй аж, ахуй нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулав. Өмнөговь аймгийн соёлын өдрүүд энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх төдийгүй олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өмнөговь аймгийн соёлын өдрүүдийн хөтөлбөр:

29-д Ням гариг

11.00-14.00 цагт “Говь фестиваль-2011” өдөрлөг
10.00-18.00 цагт “Өмнийн цэнхэр говь” уран зургийн болон угсаатны зүйн үзэсгэлэн /СТӨ-нд/
15.00-17.00 цагт “Алтан говийн аялгуу” тоглолт Соёлы төв өргөөнд

30-нд Даваа гариг

10:00-18:00 цагт “Өмнийн цэнхэр говь” үзэсгэлэн “СТӨ”
17:00-19:00 цагт “Алтан говийн аялгуу” тоглолт Соёлын төв өргөөнд
18:30-20:30 цагт Бизнес эрхлэгчдийн уулзалт /”Чингис” зочид буудал/

31-нд Мягмар гариг

14:00-19:0 цагт Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан /Бөхийн өргөө/
20:00-22:00 цагт Уран бүтээлчдийн нэгдсэн гала тоглолт Соёлын төв өргөөнд тус тус болно.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж