Нефтийн үнэ 60$-аас давлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.14-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ 60$-аас давлаа

© Виктор Драчев/ТАСС

Лондоны ICE бирж дээр Brent хольцийн нефтийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн үнэ нь 6,81% нэмэгдэн баррель нь $60,01 доллараар арилжаалагдлаа. Анх удаагаа 2014 оны арванхоёрдугаар сараас хойш баррелийн үнэ 60 доллараас ийнхүү давлаа.

Украины зүүн хязгаарт гал зогсоох Минскийн гэрээг байгуулсан нь нефтийн үнийг өсгөлөө гэж шинжээчид дүгнэв. Оросын эсрэг шинэ хориг тавина гэсэн трейдерүүдийн болгоомжлолыг Минскийн тохиролцоо бага зэрэг буулгасан нь энэ болов.

Нефтийн үнийн өсөлтөд дэлхийн тэргүүлэх нефтийн үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтаа хуних болсон нь бас нөлөөлжээ. Тухайлбал, Францын нефть, байгалийн хийн Total компани 15 хувийн орон тооны цомхотгол хийж, энэ жилд 4 тэрбум доллар хэмнэхээр төлөвлөсөн нь тодорхой боллоо. Тэд цомхотголоо үргэлжлүүлэн 2017 он гэхэд дахин 10 хувиар буулгахаар болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж