Ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын үргэлжлэл. Энд Монголын уул уурхайн салбарын акулууд болох “МАК”-ын Нямтайшир, “Гацуурт”-ын Чинбат, “Монполимет”-ийн Гарамжаваас эхлээд сайд дарга нарын хүүхдүүдийн эзэмшиж буй лицензийн тухай мэдээлэл бий.
Монголын чимээгүй баячууд буюу ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын 3 дугаар хэсэг
Эхлэлийг энд, бас энд дарж үзнэ үү?
28. Рэгзэнгийн Батхишиг. Түүний “Эрдэс холдинг” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт нийт 462 га газарт 5 ширхэг дан алтны ордын ашиглалтын лицензтэй. Хамгийн сүүлчийн лицензийн дуусах хугацаа 2040 оны 4 сарын 12 бөгөөд тэр жилд 6943 доллар төлнө. Нэг лиценз нь “Кредит” банкны, 2 нь “ХХБ”-нд барьцаалагдсан..
29. Баасанжавын Сампилноров. Тэрээр “Эрдэс налайх” ХХК-нийхаа нэр дээр бүгд нүүрсний 3 лиценз эзэмшиж жилд 739 доллар төлж байна. Түүний ордууд Архангай аймгийн Ихтамир болон Улаанбаатарын Налайхын нутагт нийт 147 га газарт бий. Ашиглалтын сүүлчийн хугацаа нь 2037 оны 1 сарын 8-нд дуусна.
30. Жадамбын Цогт-Эрдэнэ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт дандаа алтны ордын 3 ширхэг лицензтэй. Нийт 294 га газар эзэлдэг уг талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрт түүний “Цэвдэг” ХХК нь жилд 4413 доллар төлдөг. Эдний хамгийн сүүлд дуусах лиценз нь 2038 оны 5 сарын 13-нд юм. 2-ыг нь “Капитал” банкны барьцаанд тавьсан.
31. Лувсанжамбаагийн Мөнхтөр. Нийт 3 ширхэг ашиглалтын лицензтэй, Дорнодын Баяндун суманд байдаг орд нь нийтдээ 195 га талбай эзэлнэ. Түүний “Тунамал шижир” ХХК эзэмшдэг ба 2 нь алтны, 1 нь жоншны ордынх юм. 2035 оны 1 сарын 5-нд сүүлчийнх нь хугацаа дуусах эдгээр лицеэзийнхээ төлбөрт “Тунамал шижир” ХХК жилд 2932 доллар төлнө.
32. Цагааны Батжаргал. Түүний “Хос хас” ХХК Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамарт дан алтны 5 ордтой. Нийт 1311 га газрын төлбөрт жилд 19674 доллар төлдөг ба хугацаа нь 2034 оны 12 сарын 8-нд дуусна. Харин “Алтан гол эксплорэйшн” ХХК нь мөн сумдын нутагт 1253 га газарт 1 ширхэг ашиглалтын лицензтэй ба төлбөрт нь 18801 доллар өгдөг. Энэ лицензийн дуусах хугацаа нь мөн л 2034 оны 12 сарын 8 бөгөөд эндээс уншигчид нэг хүн лиценз авахдаа хоёр өөр компанийн нэрээр нэг зэрэг оруулаад хоёр лицензийг нэг дор авч чадсаныг харж буй биз ээ.
33. Жадамбын Ганболд. Сэлэнгийн Баянгол, Дархан-Уулын Хонгор суманд нийт 259 га газарт 4 ашиглалтын лицензтэй “Хонгорын орд” ХХК нь алт, барилгын материал олборлодог. Ашиглалтын хугацаа нь хамгийн сүүлд 2033 оны 3 сарын 15-нд дуусах ба жилд 3124 доллар төлнө.
34. Дашдоржийн Оюунбилэг. Түүний “Өрмөн уул” ХХК дан алтны 3 ширхэг ашиглалтын лицензтэй. Булганы Бүрэгхангай, Төв аймгийн Заамарт байдаг түүний ордууд жилд 3555 доллар төлдөг ба хамгийн сүүлийн лицензийн хугацаа нь 2035 оны 1 сарын 19-нд дуусах юм. Нийт талбай нь 237 га.
35. Шүхэртийн Лхамсүрэн. 4 алт, 1 барилгын материалын ордын 5 лицензтэй тэрээр Баянхонгорын Галуут, Төв аймгийн Заамар, Архустад олборлолт хийдэг. Эднийх 356 га ордынхоо лицензийн төлбөрт жилд 2210 доллар улсад өгнө. Хамгийн сүүлчийн лиценз нь 2036 оны 9 сарын 19-нд дуусах ажээ. Бүх лиценз нь “ХААН” банк болон хууянаар “Монгол шуудан” банкны барьцаанд орсон.
36. Бямбаагийн Нямтайшир. Нүүрсний 12, Барилгын материалын 5, алтны 2, зэсийн 1 ордтой “Монголын алт МАК” ХХК нь бүх лицензээ “ХХБ”, “ХААН” банк, Европын сэргээн босголтын банкны барьцаанд тавьсан. 2040 оны 4 сарын 12-нд сүүлчийн зөвшөөрлийн хугацаа нь дуусах ба жилд 45715 доллар төлдөг. Ордууд нь 7572 га талбайтай, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Дорнод аймгууд болон Улаанбаатарт бий.
37. Култбайн Бутай. Улаанбаатарын Налайхад нийт 50 га газарт 3 ширхэг нүүрсний ордтой. “Кенже” ХХК-ний энэ лицензүүдийн хугацаа 2036 оны 3 дугаар сарын 30-нд дуусна. Жилд 252 доллар төлдөг.
38. Хурцын Эрдэмбилэгт. Нийт 2 ашиглалтын лицензтэй бөгөөд хоёр өөр компанийн нэр дээр байдаг. Хоёулаа алтных. “Рич монгол” ХХК-нийх нь Дархан-Уулын Хонгорт байдаг 204 га газрынх нь лицензийн хугацаа 2033 оны 12 сарын 19-нд дуусна. Жилд 3066 доллар төлдөг. “Рич мөнх” ХХК-нийх нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байдаг 774 га газрынх нь лицензийн хугацаа 2036 оны 1 сарын 10-нд дуусна. Төлбөр нь жилийн 11620 доллар. Хоёулаа ХХБанкны барьцаанд орсон.
39. Дармаагийн Сурмаажав. Түүний “Хартарватай” ХХК нь 2 алт, 4 нүүрсний 6 лицензтэй. Увс аймгийн Тариаланд нийт 1308 га талбай эзэлнэ. 2036 оны 8 сарын 18-нд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь дуусах ба жилд 11406 доллар төлж байна. Нөгөө “Уурхай” ХХК нь нүүрсний 1 лицензтэй ба мөн л Увс аймгийн Тариалан суманд 400 га талбайтай. Энэ лицензийн хугацаа нь мөн адил 2036 оны 8 сарын 18-нд дуусна: Жилдээ 2001 доллар төлдөг..
40. Чанаравын Батбаяр. Баянхонгорын Галуутад нийтдээ 254 га газарт дан алтны 3 ширхэг ашиглалтын лицензтэй. “Хаан гарди” ХХК-ний лицензүүдийн сүүлчийн хугацаа 2037 оны 8 сарын 28-нд дуусах ба жилд 3821 доллар улсад төлдөг. Лицензүүдийнх нь 2 нь “Капитрон” банкны 1 нь хуучнаар “Зоос” банкны барьцаанд байгаа.
41. Чүлтэмийн Тунгалаг. Энэ захирлын “Хүдэр эрдэнэ” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн, Булганы Орхон суманд нийтдээ 579 га талбайд 3 лиценз эзэмшдэг. Нэг алт, 2 барилгын материалын ордын уг лицензүүдийн хамгийн сүүлчийн хугацаа нь 2031 оны 5 дугаар сарын 10-нд дуусна. Энэ лицензүүдийг эзэмшдэгийнхээ төлбөрт тэрээр жилд 8181 доллар төлж байна.
42. Бат-Очирын Энхболд. Түүний “Сонортрейд” ХХК Төв аймгийн Заамар, Сэлэнгийн Баянгол суманд 678 га талбайд нийт 3 ашиглалтын лицензтэй. Дан алт олборлодог энэ компанийн лицензүүдийн хугацаа нь 2037 оны 1 сарын 8-нд дуусгавар болох энэ лицензүүдийнхээ төлбөрт тэр жилд 10181 доллар төлдөг.
43. Цэдэнгийн Гарамжав. Түүний нэр дээр алтны 3, барилгын материалын 1 лиценз байдаг. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай, Сэлэнгийн Хүдэрт байдаг талбай нь нийтдээ 1531 га-г эзэлдэг ба хамгийн сүүлчийн лиценз дуусах хугацаа нь 2026 оны 10 сарын 14. “Мон полимет” ХХК лицензийн төлбөрт жилдээ 22975 доллар төлөх ёстой. Харин түүний “Сэнжсант” ХХК жилдээ 2417 доллар төлж Дорноговийн Өргөн суманд 483 га газарт барилгын материал олборлож байна. Бүх лиценз нь ХХБ болон “Голомт” банкны барьцаанд оржээ.
44. Лувсанбалдангийн Цэрэндаваа. Бүгд алтны 7 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Эдний “ЖАМП” ХХК нь Дорнодын Баяндун, Сэлэнгийн Баянгол, Ерөө болон Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут сумдад 661 га газарт олборлолт хийж байна. 2034 оны 6 сарын 18 хүртэл жилд 7916 доллар ойролцоогоор төлнө.
45. Намсрайн Наранчимэг. Монгол улсад хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшигч. Дархан-Уул аймгийн хонгор, Дархан, Сайхан, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Архангайн Булган, Өвөрхангайн Бат-Өлзий, Нарийнтээл, Баянхонгорын Галуут, Улаанбаатарын Хан-Уулд нийтдээ 9544 га газартай түүний “Гацуурт” ХХК нь ашиглалтын 21 ширхэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 20 нь алтных, нэг нь барилгын материалынх юм. 2040 оны 6 сарын 25-нд хамгийн сүүлчийн лицензийнх нь хугацаа дуусах энэ компани жилдээ 141109 долларыг лиценз ашигласны төлбөрт төлж байна. 7 лиценз нь ХХБ-нд барьцаалагдсан.
46. Дэжидийн Баянбат. Увс аймгийн Өмнөговь, Тариалан, Хэнтийн Норовлин сумын нутагт 1050 га газарт 11 ширхэг алтны ашиглалтын лицензтэй түүний “Дацантрейд” ХХК нь 2040 оны 6 сарын 21 хүртэл олборлолт хийнэ. Үүнийхээ төлбөрт жилдээ 14570 доллар төлж байгаа.
47. Лүүрэвийн Лхагвасүрэн. Түүний “Дун Эрдэнэ” ХХК нь Дорнодын Баяндун суманд 3 лиценз эзэмшдэг ба энэ нь 514 га юм. Бүгдээрээ алтны ордын энэ лицензүүдийн хамгийн сүүлчийнх нь дуусах хугацаа 2034 оны 7 дугаар сарын 2-ны өдөр. Үүнийхээ төлбөрт тэр энэ жил 7715 доллар төлнө.
48. Лувсандоржийн Эвийхүү. Төв аймгийн Сэргэлэнд нийтдээ 290 га талбай бүхий 3 ширхэг ашиглалтын лиценз нь бүгд алтны ордынх. Түүний “Гурвантөхөм” ХХК-ний хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2037 оны 1 сарын 23-нд дуусна. Тэрээр жилд 4358 доллар төлж байна.
49. Базарын Баатар. Түүний “Пибоди винсвэй ресорсез” ХК нь Төв аймгийн Баянжаргалан, Булганы Сайхан сумын нутагт нийт 319 га талбайд дан нүүрсний 3 лиценз эзэмшиж жилдээ 1598 доллар төлж байна. Энэ лицензийн хугацаа нь 2033 оны 8 сарын 26-нд дуусна.
Эх сурвалж:
www.mass.mn