Өргөст хэмхээр дамжсан гэдэсний аюултай халдварт өвчнөөр Германд арван хүн нас барж, 300 гаруй хүн өвчилсөн тухай ВВС мэдээллээ. Энэ халдвар Их Британи, Дани, Швед болон Нидерландад тархсан байх магадлалтай бөгөөд Европын орнуудын иргэд ихээхэн түгшүүртэй байна. Холбооны Германы засаг захиргаа Испаниас импортолсон салатны өргөст хэмх аюултай бактерийг тараасан гэж мэдэгджээ. Засаг захиргаанаас өргөст хэмх импортолсон хоёр компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Энэ өвчний шинж тэмдэг нь цустай гүйлгэх, халуурах болон бөөлжих бөгөөд хүүхэд, настай хүмүүст илүү хүндээр тусдаг байна. Энэ халдварыг авсан хүмүүс маш богино хугацаанд бөөрний дутагдалд орж байгаагийн учрыг эмч нар тайлбарлаж чадахгүй байна.
Н.Тунгалаг