Украины хүчнийхэн. Фото: Глеб Гаранич / Reuters
Дебальцево орчмын Острая Могила орчимд Украины 19 цэрэг амь үрэгдсэн тухай Украины жанжин штабын спикерийн үүрэг гүйцэтгэгч Владислав Селезнев мэдэгдснийг "Интерфакс-Украина" агентлаг дамжуулав.
"Острая Могила товцогийн районд их бууны гал болон зэвсэгт мөргөлдөөний улмаас Украин цэргийн 17 албан хаагч, Дотоод хэргийн яамны хоёр ажилтанг алдлаа” гэж Селезнев мэдээлжээ.
Түүний хэлснээр 78 хүн шархадсаныг бүгдийг нь эмнэлэгт хүргэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР