Франсуа Олланд шинэ уулзалтыг зарлав

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Франсуа Олланд шинэ уулзалтыг зарлав

Франсуа Олланд

Фото: Virginia Mayo / AP

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд пүрэв гаригт явагдсан Европын холбооны саммитийн дараа мэдээлэхдээ “нормандын дөрвөл” ирэх долоо хоногт Минскийн тохиролцооны хэрэгжилтийн талаар утсаар авч хэлэлцэнэ гэсэн байна.

 

 

"Гал зогсоох тохиролцоо ням гаригийн 00:00 цагаас төлөвлөсний дагуу хэрэгжиж эхэлбэл, дараагийн долоо хоногт нь ядаж утсаар бага хурал явуулах хэрэгтэй гэж бодож байна» гэж Олланд хэлжээ.

 

Нисдэг  тэрэг зөөгч "Мистраль» ангиллын анхны хөлөг онгоцыг дамжуулах нөхцөл  хараахан бүрэлдээгүй байна. Хэзээ нэгэн цагт тэр нь биелэнэ хэмээн найдаж байна гэж Олланд хэлсэн байна. Тэрээр хөлөг онгоцыг нийлүүлэх нөхцөлд Украинд гал зогсоох, Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх зэргийг оруулжээ. “Хэрэв энэ бүгд хийгдээд эхэлбэл Европ аажмаар хоригоо сулруулж эхлэнэ” гэж тэр хэлэхдээ “Мистралийн” асуудал албан ёсоор хоригт хамаарахгүйг сануулсан байна.

 

 

"Мистраль» ангиллын нисдэг тэрэг зөөгч хоёр хөлөг онгоцыг Оросын захиалгаар бүтээх гэрээ нь 1,2 тэрбум евроны өртөгтэй бөгөөд "Рособоронэкспорт» францын DCNS компанийн хооронд 2011 онд байгуулагджээ. Гэрээг сахиагүй тохиолдолд нөхвөрийн хэмжээ нь гурван тэрбум евро болох юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж