
Цаашид монголчууд амьдарч буй бүх улсад энэхүү эсэргүүцлийн жагсаал болно гэж мэдэгдлээ. Түүнчлэн газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөөх тэмцэлд нэгдэж буй хүмүүсийг гэмтэж бэртээх, амь насанд нь заналхийлэх байдлаар хандаж байгааг эсэргүүцэж байгаа аж. Одоогоор Өвөрмонголд тэмцлийг нуун дарахын тулд хууль бус ажиллагааг явуулсаар байгааг жагсагчид хэлж байна. Жагсаалын гол зорилго нь монгол хүн бүрийн эрх ашгийг хамгаалахад оршиж байгаа гэсэн юм. Тэд өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдын яамыг тойрон сануулах жагсаалаа үргэлжлүүлж байна.
С.Отгон