“Мөнх тэнгэрийн зараалаар Ноёын уулын онгодыг сэргээх монгол зан үйлийн ёслол”-ыг Чингисийн талбайд үйлдсэн бөө нарын “Тэнгэрийн чуулган” клубээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хот, хөдөө орон нутгийн удгад нэгдэж, “Ноён уулаа аварцгаая" гэсэн уриалгийг дэвшүүлээд байна. “Тэнгэрийн чуулган” клубээс ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 15-нд Яармагийн дэнжид бөө нар чуулж, онгод тэнгэрээ буулгах юм. Улмаар ганц Ноён уул гэлтгүй Монгол орны байгалийг онгон дагшинаар нь авч үлдэх, зан заншилаа сэргээх тал дээр хойшид олон үйл хийхээ бүлгэмээс мэдэгдлээ. Мөн тэд “Тэнгэрийн чуулган” бүлгэмд нэгдэхийг хүссэн хүмүүстэй холбоо тогтооход бэлэн байна гэдгээ энэ үеэр хэллээ.
Бэлтгэсэн: Б.АЛТАНГЭРЭЛ