Торнадогийн гамшиг болсон Миссури мужийн Жоплин хотын оршин суугчидтай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр уулзахаар очих тухай Цагаан Ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Ерөнхийлөгч эхлээд гамшигт өртсөн дүүргүүдээр явж танилцах бөгөөд дараа нь амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн үг хэлэх юм.
Обама мөн аврагчид болон сайн дурынханд талархал илэрхийлэх аж. Одоогоор торнадогийн улмаас 139 амиа алдаж, гэмтэж бэртсэн хүний тоо 900 хүрээд байна.
АНУ-ын Үндэсний цаг агаарын албанаас арав гаруй мужид торнадо болох аюултай байгааг анхааруулсны дотор Техас болон Огайо мужуудад илүү хүчтэй торнадо болох магадлалтай байна.
Н.Тунгалаг