&#34Нормандын дөрвөл&#34 тунхаг гаргав

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

&#34Нормандын дөрвөл&#34 тунхаг гаргав

 

Владимир Путин, Франсуа Олланд, Ангела Меркель, Петр Порошенко

 

 

"Нормандын дөрвөл" орнуудын лидерүүд Минскийн хэлэлцээрийн үр дүнгээр тунхаг гаргалаа. Уг баримт нь дөрвөн хуудаст багтжээ.

 

Тунхагт тэмдэглэснээр, "Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Францын Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Франсуа Олланд, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг бүрэн хүндэтгэж байна" гэжээ.

 

Баримтад өгүүлснээр, 2015 оны хоёрдугаар сарын 12-нд Минскийн хэлэлцээг биелүүлэхэд чиглэгдсэн багц арга хэмжээг лидерүүд дэмжиж байна гэж дурьджээ. Мөн Герман, Франц хоёр мөргөлдөөнд нэрвэгдсэн районуудад банкны системийн сегметийг сэргээхэд техникийн дэмжлэг үзүүлэх бөгөөд нийгмийн халамжийг төлөх олон улсын механизм бүтээх замаар үүнийг явуулна гэж тэмдэглэсэн байна.

 

Европын холбоо, Украин, Оросын хоорондын хэлэлцээрийг эрчим хүчний асуудлаар үргэлжлүүлэн “өвлийн байгалийн хий”-г хөгжүүлэх алхам хийхийн төлөө байна гэж лидерүүд өгүүлэв.

 

Мөн Европын холбоо, Украинтай чөлөөт худалдааны бүс байгуулсан гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн асуудлыг  Оростой шийдэхэд бэлэн байгааг тунхагтаа заажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж